skip to Main Content

"ХҮРЭЭ" МХТДС

Шим тэжээл судлал

ОНЛАЙН БҮРТГЭЛ БОЛОН "ХҮРЭЭ" МХТДС-ИЙН БАЙРАНД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО БА АЛСЫН ХАРАА

• Хоол хүнс болон эрүүл мэндийн уялдаа холбоог ойлгуулан таниулах

• Сайн, чанартай хоол тэжээл, амьдралын хэв маягаар хүний эрүүл мэндийг сайжруулах

• Хүнсний бүтээгдэхүүний найрлага, хүний эрүүл мэндтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийж нийгмийн эрүүл мэндийн салбарын онол болон техникт суурилсан мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэн гаргах зорилготой.

ЭЛСЭЛТИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ "ХҮРЭЭ" МХТДС-ИЙН ВЕБ САЙТААС АВНА УУ!
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Шим тэжээл судлаач мэргэжил нь хүний биеийн эрүүл мэнд болон зөв хооллолтын хэв маягийг бий болгоход зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнсний шим тэжээл, хүнсний тухай шинжлэх ухаан, хоол хүнсний хангалтад хяналт тавих зэрэг хооллолтыг бүхэлд нь хамарсан суурь шинжлэх ухаан ба хэрэглээний шинжлэх ухааныг судалдаг.

Тус мэргэжил нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах шим тэжээлт чанарыг судалж хүний биеийн өсөлт хөгжилд, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар мөн хүнсний эрүүл ахуй ба хүнсээр дамжуулан эрүүлжих, хүнс тус бүрийн онцлогыг ойлгосноор хүний бие организмд нөлөөлөх органик хамаарлыг нарийвчлан судална.

Сургалтын гол агуулга нь шимт бодисын солилцоо ба үүрэг, мөн хоолны нарийн зөв дэглэм, шим тэжээлийн үнэлгээ хэрхэн хийх зэргийг судалж, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хүнсний нийлүүлэлтийн менежмент болоод ерөнхий онол, дадлагыг сурч эзэмшин одоо ба ирээдүйд эрэлттэй хоол зүйч болон хүнсний мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилготой юм.

ТЭНХИМИЙН ОНЦЛОГ
  • Сургууль болон тэнхимийн тэтгэлэг олгох тогтолцоо идэвхтэй ба сурлагын дүнгээр (50~100% тэтгэлэгт хамрагдах боломжтой )
  • Солонгос улсын олон төрлийн нэр хүндтэй сургууль руу оюутан солилцоо (1жил) суралцах боломжтой ба онцгойлон ( Chung-Ang University, Chungbuk National University, Seoul University of Science & Tech – сургууль руу солилцооны оюутан болон мастерийн оюутанд дэвшүүлэн суралцуулдаг.
  • Жил бүрийн зуны амралтаар Солонгос улсын үйлдвэрт дадлагаар явах боломжтой (2 сар)-ын турш
  • “Ногоон тал” компаны үйл ажиллагаатай ижил газар тариалан болон хүнсний байгууллага-д дадлагаар явах болон Солонгос соёлтой ч мөн давхар танилцах боломж
  • Солонгос багш нарын хичээлийг үзэх боломж
  • Шим тэжээл судлал FN-тэй холбогдох хүнсний инженерчлэл-FB мэргэжлийг дагалдах мэргэжил мөн давхар мэргэжлээр суралцах боломжтой.
  • Төгсөөд магистрт дэвшин суралцах боломжтой, Солонгос улс руу магистр болон докторт дэвшин суралцаж тэтгэлэг авах боломж ихтэй.
ТӨГССӨНИЙ ДАРААХ АЖЛЫН БАЙР

Сүүлийн үед Монгол улсад хоолзүйч мэргэжил шинээр бэлтгэгдэн гарч байгаа болохоор ирээдүйд ажлын байрны үүд хаалга нээлттэй байх болно.Үүнд:

Хоол зүйч (Эмнэлэг, аж ахуй нэгж, сургууль дотуур байр, эрүүл мэндийн нэгдэл)
Судалгааны газарт судлаач (эмийн компани, анагаах ухааны судалгааны төв, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэр зэрэг байгууллагууд)
Хүнсний бүтээгдэхүүний компаний судалгааны ажилтан болон зөвлөгч (Хүнсний бүтээгдэхүүний ашиглалт, шим тэжээлийн талаар хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх)
Хоолны үйлчилгээний аж ахуй нэгжийн хянагч (fast food, зочид буудлын үйлчилгээ, эрэлтийн хэмжээг дээшлүүлэх болон зар сурталчилгаа хариуцагч , менежер, хянагч)
Багш (Судалгааны ажилд зориулан магистр, гадаад руу явуулах)
Мэргэжилтэй холбоотой хэвлэл мэдээллийн ажилтан (сэтгүүлч, найруулагч, маркетинг зар сурталчилгаа)
Шим тэжээлийн бодлого төлөвлөгч (Засгийн газрын байгууллага эрүүл мэнд, нийгэм хангамжийн яам болон шим тэжээлийн бодлого боловсруулах байгууллагад) зэргээр цаашид ажиллах боломжтой.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Суурь эрдмийн хичээл

  • Хүний биеийн физиологи
  • Ерөнхий хими
  • Органик хими
  • Биохими

Мэргэжлийн хичээл

Хүнсний бүтээгдэхүүн:

  • Хүнсний хими
  • Хүнсний эрүүл ахуй
  • Хүнсний шинжлэх ухаан
  • Хүнсний микробиологи
  • Хүнс боловсруулах ба хадгалах

Шим тэжээл:

  • Шим тэжээл судлал
  • Насны үечлэлийн шим тэжээл
  • Бүс нутгийн шим тэжээл
  • Шим тэжээлийн үнэлгээ
  • Шим тэжээлийн боловсрол ба зөвлөгөө

Нийтийн хоол

  • Хоолны технологийн үндэс
  • Нийтийн хоолны менежмент
  • Хоолны соёл
  • Эмчилгээний хоол
ЗУРГИЙН ЦОМОГ

“ХҮРЭЭ” МХТДС-ийн Шим тэжээл судлал тэнхимийн зургийн цомогтой танилцана уу.

ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР